ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫ НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Бид компанийн үнэт зүйлс болсон ажилтнууд болон хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд чухалчлан авч үзэх бөгөөд, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжид нийцсэн ажил, үйлчилгээг Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын менежментийн стандартуудын шалгууруудын хүрээнд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслэлүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх замаар бизнесийн процессуудаа тасралтгүй сайжруулан ажиллах болно.

ЗАРЧИМ

  • ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: Чанар, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандарт, байгууллагын бодлого, журам, сонирхогч талуудын шаардлагыг хангаж, хүлээсэн үүргийг биелүүлж ажиллана.
  • СЭТГЭЛ ХАНАМЖ: Хэрэглэгч, харилцагчид тэдний хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн “Хэрэглэгчид төвлөрсөн” үйл ажиллагааг хэвшүүлнэ.
  • МАНЛАЙЛАЛ: Удирдах ажилтан бүр хариуцсан ажлын хүрээнд “Нэгдсэн менежментийн тогтолцооны” бодлого, зорилт, тогтоосон журам, зааврыг хэрэгжүүлэхийг ухамсарлуулан хэвшүүлж, ажиллахад үлгэр дуурайл үзүүлэн манлайлж, чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг компанийн соёлын салшгүй хэсэг болгоно.
  • ХАРИУЦЛАГАТАЙ: Эрсдэлд суурилсан сэтгэлгээг удирдлага болгон ажлын байр, байгаль орчинд учирч болох аюул, эрсдэлийг тодорхойлон, үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
  • БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ: Байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг таслан зогсоож, байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээг бууруулах зорилт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.
  • ЧАНАР: Дотоод аудит хийн илэрсэн үл тохирлыг бүртгэж, баримтжуулан, тайлагнах, үл тохирлыг залруулах, гүйцэтгэлийн болон удирдлагын дүн шинжилгээ хийх замаар Нэгдсэн Менежментийн Тогтолцоог тасралтгүй сайжруулан, байгууллагын төгөлдөршилийг хангахыг эрмэлзэнэ